Эхийн хайр шатдаггүй!!!

UB Info

1996 оны 3-р сард Бруклины орхигдож хаягдсан гражуудын нэгэнд нь гал гарч эхэлсэн ба шунан ноцох дөл нь эргэн тойрны бүх зүйлийг залгиж, хөрш зэргэлдээх барилгуудыг хамарч байв.  Галын хурц гэрэлд жижиг алаг дүрс гялсхийхийг ажсан гал сөнөөгч Дэвид Жаннеллигийн хөлөн доор амандаа зулзагаа зуусан муур гэнэтхийн огцом  үсрэн гарч ирэх авай.

Гал сөнөөгч эр нялх зулзагыг нь дөнгөж л гартаа атгаад авмагц муур дахин дүрэлзэн ноцох гал зүг замхран уусахуй. Тэрээр энэ дүрэлзэн асах халуун тамруу энэ маягаар дахин 4-тэй шумбан орсон бөгөөд энэ эх муур сүүлийнхээ зулзагаа амандаа зуун гарган ирж байхдаа чихнээсээ сүүл хүртэл амьдаараа дүрэлзэн шатаж байсан бөлгөө.

Түүний үс ноос нь эгээ л олимпын бамбар лугаа адил бүхий л бие нь дүрэлзэн асавч түүнд өвчиндөө автан ёолж амандаа зуусан сүүлчийн ганц амь тээн төрүүлсэн зулзагаа ам ангайн гээх эрх байгаагүй ажгуу.

Тэрээр энэ бүх үйлдлээ анх таарсан гал сөнөөгч залууд найдан даатгаж дараа дараагийн зулзагаа зуун ирж гал мөхөөгч залуугийн халуун алган дээр даатган тавьж өгсөн бөгөөд тэр өөрөө чих нь 4-р зэрэглэлийн түлэгдэлтэй , түүний  ам болон сахал хайрагдсан бөгөөд эл муужгайн бүх үс нь түлэгдсэн бөгөөд түүний нүдний болор нь хуйхлагдан  цэврүүтсэн байсан ажээ.

Галт халуун тамаас сүүлчийнхээ зулзагыг хүмүүст хүргэж өгөөд тэрээр зуун авч ирсэн зулзага  тус бүрийг нь үнэрлэн долоож байгаад ухаан алдан муужирчээ.

Гал сөнөөгчид жирийн нэгэн Муурын чин  зоригийг  гайхан бахадсан ба ийнхүү хүч тамираа золин байж амь дүйн зориг гаргаж ирсэн зулзагуудтай нь хамт ухаан алдсан чигээр нь гудамжинд үлдээхийг хүсээгүй бөгөөд Нью Йорк дахь North Shore Animal League мал эмнэлэгт аваачиж өгөн эх мууранд тохиолдсон гайхалтай энэхүү гайхам түүхийн талаар эмч нарт сонордуулвай.

Энэ мэдээ тэр дороо хот даяар тарж хүмүүс муур гэж амьтан тэр тусмаа эх амьтан үр төлөө хэрхэн хайрлаж чппаг тэрхүү агуу байдал амьдрахын төлөөх чинь хүсэл ба эх амьтан ямар агуу байж өөрийгөө золиослох чадварыг хүмүүст бишрүүлж чадав. 

Тус хотынхон энэхүү гудамжны муурыг хот даяараа "Скарлетт ахай"  гэж нэрлэх болсон  бөгөөд түүний эмчилгээг улс орон даяараа тэр тусмаа эзэгтэйчүүд дангаараа өөрийн муужгай мэтээр сэтгэл дэвсэн хариуцан авахаар болов.

Муурын үр төлийг нөхөн сэргээхэд гурван сар зарцуулсан ба энэ хугацаанд нэг зулзага үхэхэд хот даяар гашууджээ. Хэдий эх муурны бие бүрэн тэнхрээгүй байгаа хэдий ч хэрэв нэгэн цагт тэнхрэн бослоо ч гэсэн түүний нүдний болор эргэн тэнхрэхгүйгээр галд автсан учир түүнийг амьд үлдсэн ч "Сохор" байх болно хэмээн оношилжээ.

Эх муур амь үлдэхийн тулд амьдралынхаа туршид тогтмол эмчилгээ хийлгэх шаардлагатай ба нүдний тусгай эмийг өдөрт гурван удаа түрхэх шаардлагатай болжээ.

Баатарлаг эх муурын тухай түүх дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлыг татав.  Япон, Нидерланд, Өмнөд Африк хүртэл туслахыг хүссэн дэлхийн өнцөг булан бүрээс  дуудлага ирж байв.  Муурын тухай энэ түүх хэт өндрөө авсан тул  Америкчууд энэхүү мууранд зориулж тусдаа Эх үрсийн баярын тэмдэглэлт өдрийг ч хүртэл гаргаж өгж  байжээ Скарлетт болон түүний зулзагуудад туслах  хүсэлтэй хүмүүс тус эмнэлэг рүү 7000 орчим захидал илгээсэн байна.

Бүх улс даяараа  Скарлетт муурын хувь заяа хэрхэн үргэлжлэхийг ажиж байсан бөгөөд Скарлет муур нь олон тооны ном, нийтлэлийн баатар болж, ан амьтны суваг дээр очиж оролцож олноо  ил гөрч байсан ба тэр ч бүү хэл Опра Уинфригийн шоунд оролцож , CNN- телевизээр удаа дараа мэдээлэгдэж цацагдаж байв.

Скарлетт муурыг Британийн Хатан хааны нийгэмлэгээс амьтанд харгислал үзүүлэхээс урьдчилан сэргийлэх үүднээс түүнд "Эр зоригийн медалиар шагнаж байсан ба, түүний тухай цэцэрлэг, сургуулиудад дуу шүлэг болгон зааж сургалтын хөтөлбөрт шингэсэн байна.

Гэсэн хэдий ч олон жилийн туршид гэмтэл бэртлээс үүдэлтэй өвчнүүд ужгирч эхэлсэн бөгөөд Үхлийн шалтгаан нь гүн түлэгдэлтийн улмаас зовж шаналж байсан зүрхний лимфома, бөөрний дутагдал гэх мэт одон хам шинж өвчний нөлөөгөөр дэлхий даяар танигдаж дархлагдсан мань муур 2008 оны 10-р сарын 11-нд Лонг Айландад байх шинэ эзнийхээ гарт үхсэн байна. 

Түүнийг үхсэний дараа Хойд эргийн тэжээвэр амьтдын сан гэгчийг байгуулж муурын нэрэмжит шагналыг тусад нь бий болгон өөрчлөлт оруулсан ба түүн дээр  "Скарлеттын баатарлаг үйл хэргийн төлөөх шагнал" гэх шинэ ангилал бүхий энэхүү шагналыг хүн болон амьтадын тусын тулд баатарлаг үйлс бүтээсэн амьтан бүхэнд олгож байхаар тогтжээ.

Энди Дюфрэйн ийн орчуулгаар  монгол хэлнээ хөрвүүлэн дахин нийтлэв
2019 он

Эх сурвалж:  Энди Дюфрэйн
САНАЛ БОЛГОХ