Бороог худалддаг эр

UB Info

1902 онд Америкийн Чарльз Хэтфилд бороо оруулдаг нууцлаг хольц зохион бүтээжээ. Энэ хольц нь асар том тавиур дээр халааж тэр  нь агаар мандалд ууршиж, хур тунадас үүсгэдэг 23 бодисоос бүрдсэн бороо оруулдаг материал байв.

Хоёр жилийн дараа Хэтфилд шинэ бүтээлийнхээ сурталчилгааны компанит ажил эхлүүлжээ тухайн үед Чарлзийн амьдарч байсан Калифорнид тариаланчид ургацаа ган гачгаас аврахын тулд маш их мөнгө төлөхөд бэлэн байгаа гэдгийг мэдэж байлаа. Гэсэн хэдий ч тариаланчид Хэтфилд бороо оруулж чадахгүй! тэр бол зүгээр л залилагч гэсэн мэдэгдлүүд мөнгөтэй баян том том газрын эздүүдийн зүгээс гарч түүний үйл хэргийг эсэргүүцэж байлаа.

Тэрээр  өөрийг нь эсэргүүцэж байсан газрын эзэдтэй ихээхэн хэмжээний мөрий тавьж зарим  нэгэнд нь 3 хоногийн бороог зарах гэрээ хүртэл хийж амжсан бөгөөд  Калифорнийн хэд хэдэн сонинд "ах дүү Хэтфилд муж улсын хаана ч 50$-р бороо оруулж өгнө " Гэсэн зар нийтэлжээ. Цөхрөнгөө барсан хэд хэдэн тариачид сурталчилгаанд оролцож 40$ төлж 2 хоногийн бороог аз туршин захиалсан тул ах дүү Чарльз болон дүү Пол нар уулан дээр 6 метрийн цамхаг барьж дээрээс нь бороо оруулагч нунтгаа цацжээ. Ингээд 3-4 цагийн дараа тэнгэрт борооны үүл хуралдаж 2 хоногийн турш бороо шаагьж эхэлжээ.

Энэ явдлаас хойш алдар нэр нь тэр дороо түгж Калифорнийн өнцөг булан бүрээс захиалга ирж эхлэв. Мужийн цаг уурын алба түүний амжилтыг зүгээр л агаарын циклон таарсан гэж буруутгахыг оролдсон бөгөөд үүний хариуд Чарльз Лос-Анжелес хотын зөвлөлтэй "бороо нийлүүлэх" гэрээ гэгчийг байгуулж, бүтэлгүйтсэн тохиолдолд асар их хэмжээний хохирол төлөхөө амлав. Гэвч цаг уурын албаныхан нь ойрын тав буюу түүнээс дээш хоногт бороо орохгүй гэж дуу нэгтэй зарлав. Гэсэн хэдий ч ах дүү Чарьз нар нунтгаа цацсаны маргааш бороо хувин шиг асгарсан орсон ба "Борооны эзэд" гэсэн түүний алдар өсөн нэмэгдэж тэр хэрээр түүний хураамж нь өсжээ.  

Хэтфилд нь зөвхөн бороо зарах гэрээ байгуулаад зогсохгүй тогтоосон доод хэмжээнээс багагүй хэмжээгээр хур тунадас орохыг баталгаажуулсан ба 46 см хур тунадас оруулахад 1000 доллар гэсэн тариф хүртэл гаргажээ. Ган гачигт автаад  байсан Канадын Медисин Хат хот орон нутгийн тариачдын засгийн газраасаа шахсан шахалтаар 8000 долларын гэрээ байгуулж 4 инч (10.16 см) хур тунадас нийлүүлэхээр болжээ. 

1928 онд Калифорничуудын захиалгаар Хэтфилд "Big Bear" нуурыг (Калифорни) борооны усаар дүүргэх 7 хоногийн бороог захиалж түүгээрээ жилийн дараа нь Гондураст гарсан ой хээрийн түймрийг унтрааж байжээ. 

1916  онд Хэтфилд Сан Диего  хотын иргэдийн болон тус хотын удирдлагын гуйлтаар хатаж гандсан, гол горхи нь ширгэсэн ган гачиг нүүрлэсэн энэ хотод 1-р сарын 5-нд ирж хатаж гандсан энэ хотод 2 долоо хоногийн турш аадар бороо оруулах захилга авсан бөгөөд тэд бороог оруулж эхэлжээ. Ширгэсэн голын ёроол, усаар дүүргэхээр урьдчилан ухаж бэлдсэн усан сан зэрэг нь усаар дүүрч, ус нь эрэг даван хальж урсан бетонон гүүр, төмөр зам, хувын байшин, фермүүдийн тариалангийн талбай  усанд автаж Гурван сая гаруй ам.долларын хохирол учирчээ.

Тэд Хэтфилдэд төлөхөө амласан 10,000 долларыг төлөхийн оронд үер болгосонд нь буруутгаж эрх баригчдын зүгээс хохирлыг барагдуулахаар шүүхэд ханджээ. Тэдний Шүүх хурал 22 жил үргэлжилсэн бөгөөд "Борооны эзэн" Хэтфилдийн алдар нэрийг улам нэмэгдүүлсэн юм. 1938 онд түүний хэргийг цагаатгасан байдаг.

Ингээд төд удалгүй Америк улсад "Их хямрал"-н он жилүүд нүүрлэсэн бөгөөд бороо хайрлагчийн карьер давхар дуусаж байв. Тариаланчдын бүтээгдэхүүний үнэ 50 хувиар буурч, Засгийн газар хөдөө аж ахуйн салбарыг аврахын тулд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хэмжээг бууруулж, тариалангийн талбайг багасгах бодлого баримталсан ба Усжуулалтын хөтөлбөр нь зогсжээ.

Ингээд "Их хямралын" үеэр хийх ажилгүй болсон Хэтфилд оёдлын машин зарж байгаад 1958 оны 1-р сарын 12-нд таалал төгсжээ.

Тэрбээр нунтгийн нууц томьёог задлалгүй нас барсан учир хэн ч дахин түүн шиг бороо оруулж чадаагүй бөгөөд тэр томьёо үүрд нууц хэвээр үлдсэн юм. Хэтфилд "цаг агаарын эзэн" байх хугацаандаа 500 гаруй бороо оруулсан ч эрдэмтэд түүнийг хэрхэн хийсэн гэдэг нэг ч хувилбарыг ч гарган дэвшүүлж чадаагүй байна.

Гайхалтай нь энэ хүний алдар нэр Канадаас Өмнөд Америк хүртэл тархсан ч Сан Диего хотод түүний хөшөөг босгож хөшөөний суурин дээр нь "Хэтфилд Борооны худалдагч" гэсэн бичиг бичээтэй буй.

Энди Дюфрэйн  орчуулгаар Монгол хэлнээ хөрвүүлэн дахин нийтлэв
2023 он

Эх сурвалж:  Энди Дюфрэйн

САНАЛ БОЛГОХ