
Ипотекийн зээлийн шимтгэл 1% үндэслэлгүй гэсэн маргаанд ШӨХТГ яллаа
UB Info
Шүүхээс арилжааны 9 банк ипотекийн зээлийн шимтгэлд 1% авч буйг ШӨХТГ-ын гомдлоор үндэслэлгүй гэж үзлээ. Энэ талаар ШӨХТГ-ын дарга Н.Мандуул өөрийн сошиал хаягтаа хуваалцав.
Арилжааны банкууд ипотекийн зээлийн үйлчилгээ үзүүлэхдээ авах шимтгэлийн хэмжээг зээлийн дүнгийн 1%-иар тогтоон авдаг. Энэ байдалд ШӨХТГ хяналт шалгалт хийж үндэслэлгүй гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд үүнийг шүүхээс арилжааны банкнууд хууль зөрчөөгүй гэх шийдвэр гаргаж байсныг ШӨХТГ-аас давж заалдана гэдгээ илэрхийлж байв.
Тэгвэл тус хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж, ШӨХТГ ялалт байгуулжээ. Тодруулбал шүүхээс ипотекийн зээлийн шимтгэл 1% үндэслэлгүй хэмээн үзсэн байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй