Дэлхийн Тусгай Олимпийн наадмаас Э.Тэмүүлэн, Б.Цолмон нар мөнгөн медаль хүртлээ

UB Info

ХБНГУ-ын нийслэл Берлин хотод Дэлхийн Тусгай Олимпын 16-р Зуны Их наадам зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн наадамд нийт 190 орны 7000 гаран тамирчин спортын 26 төрөлд оролцож байгаа бөгөөд Монгол Улсаас 44 тамирчин, 18 багш дасгалжуулагч маш амжилттай оролцож байна.

Үүнээс Монголын Дауны Холбооны тамирчин Э.Тэмүүлэн усанд сэлэлтийн төрөлд Америк, Австрали, Шинэ Зеланд, Их Британи, Германы тамирчидтай өрсөлдөж мөнгөн медаль хүртсэн бол Монгол улсын анхны медалийг бочигийн төрөлд Б.Цолмон хүртсэн байна. 

САНАЛ БОЛГОХ