Galaxy Z Flip5 | Z Fold5 дэлхийн зах зээлд танилцуулагдлаа!

UB Info

2023 оны 7-р сарын 26-нд Солонгос улсын Сөүл хотод Galaxy Z загварын 5 дахь үе болох Galaxy Z Flip5 болон Galaxy Z Fold5 гар утсыг дэлхий дахинд танилцуулсан Samsung Galaxy Unpacked 2023 арга хэмжээг Монгол ТВ болон www.samsung.com/mn албан ёсны сайт Монголд шууд дамжууллаа. “Эргэлтийн цэгт уулзъя” гэсэн уриатай дэлхийн нээлтийг гэрчлэхээр технологид дурлагч онцгой зочид сэтгэл догдлон цугларсан байлаа. Инженерчлэлийн гайхамшиг, инновацийн хувьсал хүн төрөлхтнийг хааш нь залж байгааг харуулсан энэхүү танилцуулга хүн бүхний хүлээлтийг хэд дахин давуулсан бөгөөд энэ жилийн онцлог нь утас нээлттэй, хаалттай аль ч үед бүрэн ашиглах боломжийг олгож буйд байв. Тэрчлэн Flex Hinge нугасны технологио улам сайжруулж, камерын хүчин чадлаа нэмэгдүүлснээр бусад утаснуудтай харьцуулшгүй болж, уян хатан атлаа бат бөх чанар нь дэлхий дахинд гайхагдлаа.

зураг
зураг

Samsung Electronics компанийн гар утасны бизнес хариуцсан ерөнхийлөгч Тэ Мүн Ро “Samsung нь гар утасны зах зээлд цоо шинэ хувьслыг зоригтойгоор хийгээд зогсохгүй хэрэглэгчдийн дунд шинэ хэрэглээг бий болгож, шинэ мэдрэмжийг өгөхөөс гадна зах зээл дэх өрсөлдөгч нарынхаа дунд улам өндөр босгыг тогтоосоор байна” хэмээжээ.

Galaxy Z Flip5: Халаасанд хялбархан багтах хүчирхэг утас

зураг

Өөрийгөө онцгой байдлаар илэрхийлэхийг хүсдэг хүн бүхний дурлах утас. Flex Window горим буюу гадна дэлгэц нь өмнөх загвараасаа 3.78 дахин томорсон бөгөөд ингэснээр утсаа хаалттай үед олон үйлдэл хийх боломжтой болжээ. Үүнд, утсаа дэлгэлгүйгээр мессеж шалгах, хариу илгээх, дуудлага харах, доторх функцуудыг удирдах, зураг, бичлэг хийх гэх мэт гайхалтай боломжуудыг дурдаж болно. Камерын хүчин чадал нь өмнөхөөсөө нэмэгдэж, хиймэл оюун ухаантай хослуулснаар шөнийн зураг авалтын чанар нь улам сайжирчээ. Flex Mode горим буюу ямар ч гадаргуу дээр өөрөөрөө тогтдог учир гар оролцохгүйгээр зураг дарах, бичлэг хийнэ гэдэг хамгийн хялбар болсон байна.  

Galaxy Z Fold5: Алганд багтах компьютер

зураг

Утсаараа ажил хэргээ удирддаг хэн бүхний хүсэмжит утас. Энэ бол том дэлгэц, цэнэгээ удаан барих хүчирхэг батарей, хамгийн нимгэн бас хөнгөн Galaxy Z Fold5. Нэг дор олон ажил амжуулах боломжийг олгох Multi Window болон App Continuity горим нь дэлгэц дээр олон цонх нээх, дэлгэцээ хуваан олон аппликейшн нэг зэрэг ашиглах зэрэг боломжуудыг олгоно. S Pen Fold Edition буюу үзэгтэй хослуулснаар утсаа тэмдэглэлийн дэвтэр болгон ашиглах, зураг зурах, нарийвчлалтай засвар хийх зэрэг өргөн боломжуудыг олгожээ. Үүнээс гадна зөвхөн Galaxy загварт зориулсан Snapdragon® 8 Gen 2 Mobile Platform for Galaxy өндөр хүчин чадалтай процессорын ачаар өндөр үзүүлэлт шаардсан тоглоомууд тоглоход хамгийн тохиромжтой.  

Боломжгүйг боломжтой болгон бүтээгдсэн эдгээр гар утсууд дөнгөж нээлтээ хийсэн даруй Монголын хэрэглэгчид урьдчилан захиалга хийх боломжтой ажээ. Урьдчилсан захиалгыг Монгол дахь албан ёсны дистрибьютерүүд болох Mobicom, Unitel, Pc Mall, Technozone, Sain Electronics, Solar Star, BSB Service компаниуд авч байна.

Урьдчилсан захиалга үргэлжлэх хугацаа: 07.26-08.17 хооронд

Урьдчилсан захиалга хийсэн хэрэглэгчдэд дараах бэлэгтэй:

  • Galaxy Z Flip5 захиалбал утасны оригинал кейс болон Galaxy Buds2 Pro чихэвч
  • Galaxy Z Fold5 захиалбал утасны оригинал кейс болон Galaxy Watch5 цаг

Жич: Бэлгийн тоо хязгаартай тул урьдчилсан захиалга хугацаанаас өмнө дуусах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.samsung.com/mn сайт болон Самсунгийн хэрэглэгчийн лавлах 18002555 дугаараас авах боломжтой.

САНАЛ БОЛГОХ