Боловсролын зөвлөлийн гишүүн Э.Энхпүрэв: Багшийн ажлыг хүний оролцоогүй үнэлье.
Боловсролын зөвлөлийн гишүүн Э.Энхпүрэв багш нарийн баярыг тохиолдуулан багшийн ажлын үнэлэгээг хүний оролцоогүй хийдэг болгоё гэж уриалга гаргалаа. Үүнийг хийхдээ технологийн ухаалаг шийдэл ашиглаж хийх шийдэл дэвшүүлсэн байна:
Нийт багш нартаа багш нарын баярын мэндийг хүргэе!
Багш нарын баярын өдөр болж буй учраас та бүхэндээ өөрийн хэдэн саналаа хэлмээр санагдаж байна. Багш нарын баярын өдөр гэдэг бол нэг утгаараа “баяр” нөгөө утгаараа “эрх үүргийг тодорхойлох” ийм өдөр гэж би ойлгож байна. Миний хэлэх гэж байгаа санаа бол саяхан та бүхэн багшийн гүйцэтгэлийн үнэлгээнд үнэлэгдсэн. Зарим нь сайн, зарим нь муу үнэлэгдсэн гээд янз бүр үнэлэгдэж байгаа. Би бодохдоо багшийг үнэлэхдээ хүний оролцоогүй үнэлдэг. Аливаа нэг хүний оролцоогүйгээр технологийн асуудлаар шийдэж багшийг үнэлдэг.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй