Хүнцэл будаанд байх ямар ч боломжгүй

UB Info

Хүнцэл гэдэг нь үелэх системийн 33 дугаарт байрлах As (arsenic) буюу бидний арай гайгүй мэддэгээр бол мышяк хэмээх химийн элемент.

Маш хортой

Хэрэглээ нь хар тугалганы хайлш, мэс заслын хэрэгсэл, шүдний эмчилгээ, зай хураагуурт гэх мэт зүйлст хэрэглэгддэг ч хоруу чанар өндөр тул хэрэглээ нь өдөр ирэх тусам багасч байгаа.

БУДААНД БАЙХ БОЛОМЖТОЙ ЮУ?

Хэдийгээр будаанд байх боломжтой ч тутарганы өнгөлгөө хийгээд шинжилгээ хийгээд худалдаанд гаргаж буй будаанд байх ямар ч боломжгүй, зөвшөөрдөггүй.

ЯАГААД БУДААГ УГААГААД БАЙНА?

Будаа нь хадгалалт, хаталтаас шалтгаалан чийгээ алдаж байдаг. Жижиг ширхгүүдтэй учир хоорондоо үрэлцэж, үрэлтийн хүчнээс маш их үйрмэг будаа буюу тоосонцор цардуул үүсч байдаг. Нэгэнт тоосорсон цардуултай будааг агшаахад жонхуу болон хувирч, үйрээгүй будаануудаа хооронд нь наалдуулчихдаг.

Тиймээс л будааг угааж буй усыг тунгалаг болтол угаах, угаасан будаанд чийг өгөх зорилгоор усанд сойдог. Түүнээс биш хүнцэл хэмээх аймшигт хор байгаа юм болохоор тэр биш л дээ.

Нэг нэгээрээ шахам салж агшсан будаа идэх шиг сайхан зүйл хаана байхав.

Худал мэдээлэлтэй хамтдаа #тэмцдэг баймаар байна аа. 
Хүнсний Инженер О. Гал-Очир

Эх сурвалж: Хүнсний Инженер

САНАЛ БОЛГОХ