Их Британийн ЕХ-оос гарах шийдвэр 1900 гаруй компанийн үйл ажиллагааг зогсоох магадлалтай

Мэдээ

Их Британийн Европын Холбооноос гарах шийдвэртэй холбоотойгоор Лондонд байрлах 1900 гаруй байгууллагын үйл ажиллагаа явуулах эрх цуцлагдаж магадгүй байна. Лондон дахь байгууллагууд Европын Холбооны санхүүгийн салбарын компаниудын худалдаа арилжаа хийх тусгай эрх авдаг байсан ч эрх цуцлагдсанаар тэд оффисоо нүүлгэх шаардлагатай болж байгаа юм. Ингэснээр нийт 2.4 сая метр квадрат оффисийн талбай эзгүй болно гэж “DealX” судалгааны байгууллагаас тооцоолжээ. Европын Холбооны улсын санхүүгийн байгууллагын 70 гаруй хувь нь Лондонд байрладаг аж. Тиймээс Их Британий Европын Холбооноос гарах шийдвэрээс хамгийн их хохирол амсах нь санхүүгийн салбар байх болно гэж судалгаанд дурьджээ.


САНАЛ БОЛГОХ