АНУ-ын орон сууцны борлуулалт 3.5 хувиар огцом өсчээ
Зургадугаар сард АНУ-ын орон сууцны борлуулалт 3.5 хувиар өсч, 592 мянга давснаар сүүлийн найман жилийн дээд түвшинд хүрлээ. Тодруулбал АНУ-ын баруун бүсэд орон сууцны борлуулалт 10.9 хувь өссөнөөр 2007 оноос хойших дээд түвшинд хүрсэн байна. Хэдий тийм боловч борлуулалт өссөнийг үл харгалзан орон сууцны нийлүүлэлт өмнөх сарын түвшнээс 4.9 хувиар буурсан байна. Ийнхүү үл хөдлөх хөрөнгийн борлуулалт нэмэгдэхэд моргейжийн хүүгийн доогуур түвшин болон ажиллах хүчний тогтвортой өсөлт гол үүрэг гүйцэтгэсэн байна. Шинэ орон сууцны нийлүүлэлт хангалтгүй байгаа тул харьцангуй хямд буюу 400-500 мянган ам.долларын үнэтэй орон сууцны борлуулалт голлон өссөн байгаа юм. Хэдийгээр борлуулагдсан орон сууцны тоо өссөн ч эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөлөл хязгаарлагдмал гэж шинжээчид дүгнэжээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй