Зургаан өдөрт 16 сая

Технологийн цаг

1990-ээд оны нэрт “Pokemon” хүүхэлдэйн киноны шинэ видео тоглоом гараад 23 хонож байна. Энэ хугацаанд өдөрт 25 сая хүн Pokemon GO тоглодог болж, зам дагуу цайны газруудын орлого нэмэгдэж, бизнесийн байгууллагууд сурталчилж байв.

Тоглоомын гол дүрэм бол ухаалаг гар утасныхаа камерыг ашиглан явж, 150 орчим Покемон олох ёстой. Тэгвэл Pokеmon GO тоглоомын мангасууд хаана байж болох талаар түлхүүр өгдөг PokeVision цахим хуудас нээгдээд зургаан өдөр болжээ. Энэ хугацаанд тэд 16 сая хэрэглэгчтэй болсон байна. Тус цахим хуудас үнэгүй бөгөөд тоглоомын ертөнцийн хамгийн эрэлттэй Pokemon GO - ийн эрдэнэсийн газрын зураг л гэсэн үг. Тус сайтыг үүсгэн байгуулагч Y.L. нэрээр Tech Insider- т ярилцлага өгчээ. Тэрбээр Pokemon GO -г бүтээсэн Niantic компанийн сүлжээнд хэрхэн нэвтэрч, мангасуудын байршлыг тогтоож байгаагаа ч нууцалсан. Niantic компани ачаалал ихтэй серверээ зохицуулах гээд зав муутай байгаа аж. Тиймээс өөрсдийнх нь сүлжээнд нэвтэрсэн гэх үйлдлүүдэд хариу өгөөгүй байгааг Tech Inside мэдээлэв.

Y.L.-ээс гадна сайтыг үүсгэн байгуулагч J.R., S.L. нар хүмүүст заль мэх заах гэж биш, тоглоомыг илүү сонирхолтой болгох үүднээс Poke Vision-ыг хийсэн гэжээ.


САНАЛ БОЛГОХ