Хэт халалт үргэлжилбэл үр тарианы ургалтад сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй

Мэдээ

Орон даяар агаарын хэт халалт үргэлжилж 30 градусаас давна гэдгийг Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ. Энэхүү халалт нь үр тарианы тариалалтад нөлөөлөх эрсдэлтэй аж. Үрийн болц боловсрох шат наймдугаар сарын 15 хүртэл үргэлжилж, 20-ны өдөр орчимоос болцын эхэн үе эхэлдэг байна. Тиймээс үр тариа боловсрох шатанд хэт халалт удаан үргэлжилбэл үр давжаарах, цаашлаад үр тарианы ургац, гарцад сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж салбар яам мэдээлэв.

Монгол Улсын хэмжээнд энэ жил 323 мянган га талбайд үр тариа, үүнээс 301.5 мянган га талбайд улаанбуудай тариалжээ. Цаг агаарын дулаарал нь ойд хөнөөлтэй шавжны тархалтыг нэмэгдүүлдэг бөгөөд энэ жил 16 аймгийн 80 сумын ойн сангийн 680 мянган га талбайд хөнөөлт шавж тархаж, үүнээс 590 мянган га талбайд хөнөөлт шавжийн голомт үүсээд байсныг тогтоосон талаар салбар яам мэдээлж байсан юм. Мөн хэт халалт нь ургамал, бэлчээрийн гарцад илэрдэг байна. Тухайлбал гандуу зун, их цастай, хүйтэн өвлийн нөлөөллөөс зуд болж, зун тарга тэвээр авч чадаагүй мал өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг давахад бэрхшээлтэй байгаа талаар НҮБ мэдээлжээ.


САНАЛ БОЛГОХ