Эрхэм дээдсийн хөрөнгө

Дэлхийн хандлага
Дениз Кэм

Хатан хаан II Элизабет хэр чинээлэг бэ

Өнгөрсөн тавдугаар сард 90 насны ойгоо тэмдэглэснээр Хатан хаан II Элизабет нь өөрийн удаан хугацаанд авч явж буй титэм болон байр сууриа бататгаж чадлаа. 2010 онд 400 сая ам.доллараар үнэлэгдэж байсан түүний хөрөнгө Их Британийн үл хөдлөхийн салбарын өсөлтийн ачаар өдгөө 530 сая ам.долларт хүрээд буй. Элизабет нь ямар нэгэн өр төлбөргүй хоёр үндсэн хөрөнгийг эзэмшдэг. Эдгээр нь Шотландын уулархаг хэсгээр байрлах Балморал ордон болон Английн зүүн хэсэгт байрлах Сандрингхам Хауз нэртэй 8093 га бүхий эдлэн газар юм. Энэ хөрөнгүүд Элизабетын элэнц эх Хатан хаан Викториа амьдарч байснаас хойш дээдсийн гэр бүлийн мэдэлд байсан бөгөөд өдгөө 140 сая ам.доллар болон 65 сая ам.доллараар үнэлэгдэж байна.

Үүнээс гадна Хатан хааны эзэмшилд Лондон дахь үл хөдлөх хөрөнгө, адууны ферм төдийгүй өвөөгийнх нь өвлүүлсэн дэлхийн хамгийн гайхалтай маркны цуглуулга ч бий. Өмнө нь огт хэрэглэгдэж байгаагүй “Two Pence Office Mauritius 1948” болон “Bermuda Postmaster Provisional 1848” маркийг багтаах энэ цуглуулга нь дор хаяж 20 сая ам.доллараар үнэлэгдэх аж. Үүнээс гадна тоологдоогүй хөрөнгө гэж бий. Букингемийн ордон, Уиндсор цайз Эзэн хааны үнэт эдлэл болон Duchy of Lancaster дахь Хатан хааны шууд бус эзэмшлийн хөрөнгө. Өнгөрсөн жил Засгийн газраас Хатан хааны албан ёсны үйл ажиллагаанд зориулж 50 сая ам.долларын тэтгэмж баталсан бол Duchy of Lancaster эдлэн газраас 20 сая ам.доллар олгожээ.


САНАЛ БОЛГОХ