“MacBook Pro” лаптопыг шинэчилж магадгүй

Технологийн цаг

“Apple” компани хоёр улирлын турш үргэлжлэн унасан борлуулалтаа өсгөхийн тулд “MacBook Pro” лаптопоо шинэчлэхээр төлөвлөж байгаа гэж албаны эх сурвалж мэдээллээ. Энэ нь тус компанийн сүүлийн дөрвөн жил дэх хамгийн том шинэчлэлд тооцогдож байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр “MacBook Pro”-ийн шинэ хувилбар нь илүү нимгэн байна. Мөн нягтаршил өндөр, мэдрэгчтэй дэлгэц, илүү хүчирхэг процессортой байхаараа онцлог аж.

Үүнээс гадна стандарт гарыг халж, дижитал гар суурилуулсан, цэнэглэх, дата хуулах зэрэгт олон үүрэгт портыг ашиглахаар төлөвлөжээ. Харин график процессорын хувьд AM D компанийн бүтээгдэхүүнийг ашиглаж магадгүй байна. Учир нь энэ онд үйлдвэрлэх шинэ график процессор нь 20 хувиар нимгэрч, лаптопт тохиромжтой болно гэж “AM D”-ээс мэдэгдсэн. Харин тус компани Apple-тай холбоотой асуудлаар мэдээлэл өгөхөөс татгалзаад байгаа юм. Өнгөрсөн санхүүгийн жилд “Mac”-ийн борлуулалт 25.5 тэрбум ам.долларт хүрч, зургаан хувиар өссөн бол iPad- ийнх 23.2 тэрбум ам.доллар болж, 23 хувиар буурчээ.

Эх сурвалжийн мэдээлснээр энэ шинэчлэл нь “Apple” компанийн борлуулалтыг өсгөхөд эергээр нөлөөлөх аж.


САНАЛ БОЛГОХ