"Suicide Squad” 43.8 сая ам.долларын орлого олж, “Box Оffice”-ийг дахин тэргүүлэв

Мэдээ

“Warner Bros” кино компанийн бүтээл “Suicide Squad” кино Хойд Америкийн “Box Оffice”-ийн жагсаалтыг хоёр дахь долоо хоногтоо тэргүүллээ. Энэ амралтын өдрүүдэд “Suicide Squad” кино АНУ, Канадын кино театруудаас 43.8 сая ам.долларын орлого олсон байна. Энэ нь кино шүүмжлэгчдийн зүгээс 38.5 сая ам.долларын орлого олно гэсэн таамаг дэвшүүлээд байсантай харьцуулахад өссөн дүн болж байгаа юм. Хэдий тийм боловч нийт орлогын хэмжээ нь “Warner Bros”-ийн бусад киноны амжилтыг эвдэж чадсангүй. Засгийн газраас нууц даалгавар хүлээж авсан гэмт хэрэгтнүүдийн тухай гардаг энэхүү кино нь нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 133.7 сая ам.долларын орлого олж, амжилт тогтоогоод байсан бол хоёр дахь долоо хоногт орлогын хэмжээ нь 67 хувиар буурсан дүнтэй гарчээ. Харин “Sony” корпорацийн бүтээл “Sausage Party” кино 33.6 сая ам.долларын орлого олж, жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн байна. BoxOfficePro.com-ийн шинжээчид энэхүү киног 30 сая ам.долларын орлого олно гэж тооцоолоод байсан бол RottenTomatoes.com уг кинонд 83 хувийн эерэг үнэлгээ өгчээ. Түүнчлэн “Box Office”-ийн гуравдугаар байрт 21.5 сая ам.долларын орлогоор “Walt Disney” кино компанийн бүтээл “Pete’s Dragon” кино бичигдсэн байна. “Pete’s Dragon”кино шүүмжлэгчдийн зүгээс 85 хувийн эерэг үнэлгээ аваад байгаа юм.


САНАЛ БОЛГОХ