Уул уурхайн салбарын тэргүүлэгчид хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ

Мэдээ

Уул уурхайн салбарт тэргүүлэгчид хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх болсон нь түүхий эдийн ханш огцом буурсны баталгаа гэж шинжээчид үзэж байна. “BHP Billiton” болон “Rio Tinto” групп нийт 12 тэрбум ам.долларын хөгжлийн төсөл хөтөлбөр батлах хүлээлт үүсээд байгаа юм. “BHP Billiton” компанийн 2018 оны санхүүгийн жилийн төлөвлөгөөнд хөрөнгө оруулалтаа 15 хувиар өсгөхөөр тусгасан байна. Ялангуяа газрын тос болон зэсийн төслүүдээ түрүүлж хөдөлгөж магадгүй байгаа юм. Харин “Rio Tinto” групп энэ онд хөрөнгө оруулалтын зардал нь дөрвөн тэрбум ам.долларт хүрч буугаад, эргээд өсөх төлөвлөгөөг танилцуулжээ. Түүхий эдийн ханшийн уналтын улмаас уул уурхайн салбарт тэргүүлэгч тус хоёр компанийн ашиг, орлого олон жилийн доод хэмжээндээ хүрээд байгаа юм.


САНАЛ БОЛГОХ