Туркийн цагдаагийн газар дахин халдлагад өртөж, 12 хүн амиа алджээ

Мэдээ

БНТУ-ын зүүн хэсэгт орших Ван, Элазиг хотод цагдаагийн газруудыг онилсон цуврал дэлбэрэлт болж, 12 хүн амиа алдаж, 200 гаруй хүн шархадсан байна. Хэргийн газар дээр  тус улсын Ерөнхий сайд Винали Илдирим өөрийн биеэр очиж, нөхцөл байдалтай танилцжээ. Халдлагыг “Курдын ажилчны нам” террорист бүлэглэл үйлдсэн гэж албаны хүмүүс үзэж байгаа юм. Энэхүү террорист бүлэглэл нь БНТУ-ын Засгийн газартай байгуулсан гал зогсоох хэлэлцээрээ 2015 онд цуцалснаас хойш тус улсын Зүүн өмнөд нутагт цагдаагийн газруудыг онилсон халдлага, дэлбэрэлтийг удаа дараа үйлдсэн байна. Өнгөрсөн сард болсон Төрийн эргэлт хийх оролдлогоос хойш Курдын босогчидтой БНТУ-ын Засгийн газар тэмцэж, нийт 182 Курдын цэргийг цаазаар авсан талаар Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан дэлбэрэлтийн дараа мэдэгдэж байсан юм. Мөн Төрийн эргэлт хийх ажиллагааг зохион байгуулсан хэмээн сэжиглэж байгаа номлогч Фетула Гюленийг АНУ-ын тал БНТУ-д шилжүүлэн өгөхийг шаардсан аж. Фетула Гюлен нь Засгийн газраас авилга, террорист ажиллагаанд буруутгагдсан тул 2013 онд АНУ руу цагаачилж байжээ.


САНАЛ БОЛГОХ