​БНХАУ-ын шилдэг ААН-ээр “State Grid” компани тодорчээ

Мэдээ

БНХАУ-ын энэ оны шилдэг 500 аж ахуйн нэгжийг тус улсын цахилгаан, эрчим хүчний “State Grid” компани тэргүүлжээ. Тодруулбал “State Grid” нийт хоёр их наяд юанийн орлоготойгоор өнгөрсөн 10 жилийн хугацаанд жагсаалтын нэгдүгээрт бичигдэж байсан “Sinopec”-ийг тэргүүлсэн байна. БНХАУ-ын Бизнес Эрхлэгчдийн Холбооноос мэдээлснээр шилдэг аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад өөрчлөлт орсон нь өнгөрсөн онд улсын хэмжээнд бүтцийн шинэчлэл хийсэнтэй холбоотой ажээ. Дашрамд дуулгахад 500 шилдэг аж ахуйн нэгжийн хувьд нийт 50 мянган салбар болон 12 мянга 600 салбар компанийг эзэмшиж байна.



САНАЛ БОЛГОХ