БНХАУ-ын Хөгжлийн банк Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлнэ

Мэдээ

БНХАУ-ын Хөгжлийн банк Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын инженерчлэл, ханган нийлүүлэлт, барилга угсралтын ажлын санхүүжилтийн 75 хүртэлх хувийг гаргах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Урьдчилсан тооцоогоор төслийн зардал нэг тэрбум гаруй ам.доллар байхаар байгаа юм. “Aspire Mining” компанийн хэрэгжүүлж байгаа 550 км төмөр замын төсөл Монгол, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридор байгуулах ажлын хүрээнд хэрэгжих төслүүдэд багтжээ. Энэ ч утгаараа гурван улсын Төрийн тэргүүн нарын ярилцсаны дагуу БНХАУ-ын Хөгжлийн банкны дэмжлэгийг авсан гэж харж болохоор байгаа юм. Төслийн инженерчлэл, ханган нийлүүлэлт, барилга угсралтын ажлыг БНХАУ-ын Төмөр замын корпораци хийж гүйцэтгэхээр болсон байна.

Энэ нь БНХАУ-ын банкнаас санхүүжилт татахад нөлөөлжээ. Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр зам нь хойд чиглэлээр төмөр замын шинэ урсгал бий болгож, ОХУ-БНХАУ-ыг холбосон транзит тээврийг дэмжихэд чухал нөлөөтэй гэж үзэж байгаа юм. Харин дээрх компанийн хувьд коксжих нүүрсний арвин нөөцтэй Овоот уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулах ач холбогдолтой ажээ.



САНАЛ БОЛГОХ