"Chevrolet Bolt" хурд хүчээ "гайхуулав"

Тээвэр

"General Motors" компанийн "Chevrolet Bolt" автомашин нэг цэнэглэлтээр 383 км хүртэл зам туулдаг нь "Tesla"-ийн "Model S" загварын автомашинуудаас хүчин чадлаараа илүү гэдгээ харуулжээ. Цахилгаанаар ажилладаг "Bolt" автомашин энэ сарын сүүлээр 45 мянган ам.долларын үнээр худалдаанд гарна. Харин гол өрсөлдөгч "Tesla" компани "Model 3" загвараа 2017 оны сүүлээр 66 мянган ам.доллараар борлуулах төлөвтэй байгаа юм. Хоёр компанийн хувьд шинэ загваруудаа зах зээлд өрсөлдүүлэх бүх нөхцөлийг бүрдүүлж байгаа аж. "General Motors"-ийн хувьд автомашиныхаа том орон зайг онцолж байгаа бол "Teslа"-ийн шинэ загварыг одоогоор 300 мянган хүн захиалсан гэж компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск онцолжээ.



САНАЛ БОЛГОХ