Европын Холбооны улсын иргэд Их Британид нэвтрэхдээ шалгуулдаг болно

Мэдээ

Европын Холбооноос Их Британид нэвтрэхэд хилийн шалган нэвтрүүлэх хяналт тавина гэж Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй мэдэгдлээ."Өмнө нь Европын Холбооны иргэд чөлөөтэй зорчдог байсан. Хэдий тийм боловч өнгөрсөн зургадугаар сарын 23-нд Их Британийн иргэд санал өгөхдөө энэ нөхцөлийг үгүй болгохыг хүссэн. Тиймээс энэ журмаар нь гүйцэтгэнэ" гэж Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Төлөөлөгчдийн танхимын хурлын үеэр мэдэгдсэн байна. Тэрбээр Европын Холбооны иргэд болон бусад улсын гадаад иргэдийг Их Британийн хил нэвтрэхэд адил тэгш журмаар зохицуулна гэсэн танхимын гишүүдийн саналын эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. Мөн Сирид гал зогсоох хэлэлцээр энэ удаа амжилттай хэрэгжиж, бодит үр дүнгээ өгнө гэж итгэж байна гэж мэдэгдсэн байна.



САНАЛ БОЛГОХ