“iCinema” кино театр нээлтээ хийлээ

Кино

Олон улсын томоохон их дэлгүүр болон онгоцны буудалд кино театр байрладаг жишгийн дагуу, УИД-ийн таван давхарт “iCinema” кино театр шинээр нээлтээ хийлээ. Гол онцлогоо байршил хэмээн тодорхойлсон энэхүү кино театрын гол зорилго нь гэр бүлээрээ дэлгүүр орохын хажуугаар кино үзэх хэвшлийг бий болгох зорилготой гэнэ. Нийт 279 хүний суудал бүхий хоёр танхимтай “iCinema” кино театр 2K өндөр нягтаршилтай дэлгэцтэй, Dolby atmos технологийн дуугаралттайгаар 2D болон 3D үзвэрүүдийг үзүүлэх юм байна. Харин үнийн хувьд кино театруудын дундаж үнийн түвшнийг баримталж том хүнд 8000, хүүхдэд 5000 төгрөгөөр үйлчлэхээр тогтжээ. Шинэ кино театрын зураг төслийн ажлыг БНСУ-ын “SGS” компанитай хамтран гаргасан бол бусад бүх ажлыг дотоодын компаниудтай хамтарч хийсэн байна. Харин хөрөнгө оруулалтын хувьд нэг танхимыг 350-400 мянган ам.долларын өртгөөр босгожээ.



САНАЛ БОЛГОХ