АНУ: Сирийн асуудлаар ОХУ-тай дипломат харилцаагаа зогсооно
АНУ Сирийн асуудлаар ОХУ-тай дипломат харилцаагаа зогсоохоо мэдэгдлээ. ОХУ АНУ-тай байгуулсан цөмийн зэвсгийн түүхийн эдийг устгах хэлэлцээрээ цуцалсны дараа АНУ энэ мэдэгдлийг хоёр улсын харилцаа хурцадмал байдалд шилжээд байна. Анх 2000 онд цөмийн зэвсгийн гол түүхий эд болох плутонийг устгахаар АНУ болон ОХУ тохиролцож байсан юм. Хэдий тийм боловч "АНУ-ын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь ОХУ-ын стратегийн тогтвортой байдалд заналхийлж байгаа тул хэлэлцээрийг цуцалж байна" гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ. Дээрх хоёр улс есдүгээр сард Сирид гал зогсоох хэлэлцээрт хүрсэн ч НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн машин агаарын дайралтад өртөхөд АНУ-ын зүгээс ОХУ-ын зэвсэгт хүчнийг халдлагад буруутгасан ч ОХУ дайралтыг үйлдээгүй гэж мэдэгдсэн юм.
Хэдий тийм боловч АНУ гал зогсоох талаар ОХУ-тай хэлэлцэхээс татгалзаж байгаа талаар АНУ-ын Төрийн департментийн хэвлэлийн төлөөлөгч Элизабет Трюдо мэдээллээ. Тэрбээр “АНУ ОХУ-тай Сирид гал зогсоох талаар хийсэн хэлэлцээрээс татгалзаж байна. Бид нөхцөл байдлыг сайтар үнэлж дүгнэж байж, энэ шийдвэрийг гаргасан болно. Сири дэх “Исламын улс” бүлэглэл болон “Аль Кайда” зэрэг террорист бүлэглэлүүдтэй тэмцэж, дайны хор хөнөөлийг бууруулж, зөрчилтэй бүсүүдэд хүмүүнлэгийн тусламж хүргэх боломж олгохоор ОХУ-тай тохиролцсон гал зогсоох хэлэлцээрээ АНУ-ын талаас зогсоож байна” хэмээн онцолсон байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй