"Ledvir" эмийг зээлээр олгож эхэллээ

Эрүүл мэнд

“Монгол эм импекс" компани Капитал банктай хамтран элэгний С вирусийн эмчилгээнд хэрэглэж байгаа “Ledvir” эмийг зээлээр олгож эхэллээ. Ингэхдээ барьцаа шаардахгүй, зургаа хүртэлх сарын хугацаатай 1.9 хувийн хүүтэй олгох юм. АНУ-ын “Mylan” компанийн “Ledvir” эмийн гурван тун буюу нэг курсийнх нь үнэ 750 ам.доллар байгаа аж. “Ledvir” эмийг тавдугаар сарын нэгнээс эхлэн Улаанбаатар хотын бүх дүүрэг, 21 аймагт худалдаалж байгаа юм. “Ledvir” нь АНУ-ын “Gilead Sciences”-аас гаргасан “Harvony” эмийн ерөнхий нэршлийн эмд тооцогддог. Эм импортлогч “Омбал” компани “Harvony” эмийг гурван тун буюу нэг курсийг нь 1200 ам.доллараар худалдаалж байгаа юм. Одоогоор эмийн нийлүүлэлт тогтвортой хийгдэж байгаа ч ижил төрлийн үйлчилгээтэй эмийг борлуулж эхэлсэн учраас борлуулалтын мэдээллээ өгөх боломжгүй гэж тус компани мэдээлжээ. Дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар 1600 хүн тун “Harvony”-ийг худалдаалсан, мөн нэмж 2000 хүн тун эмийг нэмж импортолсон талаар өмнө нь мэдээлж байсан юм. “Harvony”-тэй харьцуулахад хямд үнэтэй “Ledvir” эмийг “Олноор нь үйлдвэрлэж байгаа учраас үнэ нь хямд байгаа” гэдгийг Эрүүл мэнд, спортын яамнаас онцолсон байна.

Т.Элиса

Холбоо барих: elisa.t@bloombergtvmongolia.com

minjma.g@bloombergtvmongolia.com



САНАЛ БОЛГОХ