“TerraCom” компани 7.5 сая тонн коксжих нүүрс худалдах гэрээ байгууллаа

Мэдээ

Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “TerraCom” компани 7.5 сая тонн коксжих нүүрс худалдах гэрээ байгуулсан байна. Гэрээг БНХАУ-ын нүүрсний салбар дахь хувийн хэвшлийн томоохон төлөөлөл болох “Kingho Group”-ийн охин компанитай 5.5 жилийн хугацаатай байгуулжээ. Харин нүүрс худалдах үнийг зах зээлийн ханштай уялдуулж өгсөн байна. “TerraCom” өөрийн охин компани “Terra Energy”-ээр дамжуулан Баруун Ноён-Уул ордын олборлолтыг 2014 онд эхлүүлсэн байдаг. Тухайн үеэс хойш тогтмол экспорт хийж байгаа юм. Тус компани Монгол дахь үйл ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд хэд хэдэн ашиглалт болон хайгуулын тусгай зөвшөөрөл аваад байгаа аж.

Үүнээс гадна Австралид үйл ажиллагаа өргөжүүлэх хүрээнд “Blair Athol” уурхайг “Rio Tinto”-оос аваад байна. Эрчим хүчний нүүрсний энэхүү уурхайн олборлолт оны эцсээр эхлэх боломжтой гэж тус компанийн ТУЗ-ийн дарга Камерон МакРей мэдээлжээ.



САНАЛ БОЛГОХ