Erdene Resources: Баян-Хөндийн хайгуулын дүнд грамм тутамдаа 2 грамм алт бүхий илэрц тогтоогдсон

Мэдээ

Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Erdene Resources” компани хайгуулын ажлын дүнг танилцууллаа. Хайгуулын дүнд 170 метрийн гүнд грамм тутамдаа хоёр грамм алт бүхий хүдрийн илэрц тогтоогдсон гэж мэдээлжээ. Үүнээс өмнө газрын гадаргууд ойролцоо илэрц байгааг олж тогтоосон аж. Баян-Хөндий орд нь хайгуулын хамгийн боломжит төслүүдийн нэгт тооцогдож байгаа юм. “Erdene Resources” компани цаашид нэмэлт хайгуул явуулсны дүнд ордыг хөгжүүлэх төлөвлөгөөгөө боловсруулна гэж мэдээллээ. Хайгуулын ажлын санхүүжилт асуудалгүй байгаа нь энэхүү төслийн ирээдүйг бататгасан зүйл гэж үзэж болохоор байна. Харин Шанхайн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Shenhua Energy” компанийн нүүрсний олборлолт есдүгээр сард огцом нэмэгдсэн байна.

Тус компани нийт 25.4 сая тонн нүүрс олборлосон нь жилийн өмнөхөөс 14 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Борлуулалт нь ч мөн ялгаагүй 36.2 сая тонн болж, 4.9 сая тонноор нэмэгдсэн байна. Он гарсаар коксжих нүүрсний ханш бараг гурав дахин, эрчим хүчний нүүрсний ханш хоёр дахин өссөн юм. Тиймээс зах зээлд давамгай байр сууриа ашиглан компани нөхцөл байдлыг хамгийн ашигтайгаар ашиглаж чадаж байна гэж шинжээчид дүгнэж байна.



САНАЛ БОЛГОХ