Mitsubishi Motors: 2.3 тэрбум ам.долларын алдагдал хүлээж магадгүй

Мэдээ

“Mitsubishi Motors” компани энэ санхүүгийн жилд 2.3 тэрбум ам.долларын алдагдал хүлээж магадгүй гэж мэдээллээ. Энэ нь тус компанийн өмнө нь тооцоолж байснаас 900 сая ам.доллараар өндөр дүн болжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард “Mitsubishi Motors” компани автомашинуудынхаа түлшний зарцуулалтыг худал мэдүүлж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Улмаар найман жилийн дараа анх удаа алдагдал хүлээх эрсдэл бий болоод байгааг анхааруулж байв. Энэхүү асуудлын улмаас тус компанийн удирдлагууд ажлаа хүлээлгэн өгсөн юм. Тухайн үед “Nissan” компани 262 тэрбум ам.доллараар компанийн хяналтын багц, нийт хувьцааны гуравны нэгийг худалдан авч, асуудлыг түр намжааж байв. Сүүлд гарсан мэдээллээр “Nissan”-ийн Гүйцэтгэх захирал “Mitsubishi Motors”-ийн ТУЗ-ийн даргаар ажиллахаар болоод байгаа ажээ.



САНАЛ БОЛГОХ