БНХАУ жолоодлогын туслах систем бүхий автомашин үйлдвэрлэнэ

Мэдээ

БНХАУ жолоодлогын туслах систем бүхий автомашин үйлдвэрлэхээр болсон байна. Өөрөөр хэлбэл ийм автомашин нь осол гарч жолоочийн самбаачлах чадвар буурсан үед автоматаар тормоз гишгэх мөн мөргөлдөхөөс зайлсхийх зэрэг үйлдлийг хийх боломжтой болох юм. Цаашлаад 2025 он гэхэд нийт үйлдвэрлэх автомашины 10-20 хувийг автомат жолоодлоготой болгохоор зорьж байгаа ажээ. Олон улсын хэмжээнд авто зах зээлийн өрсөлдөөн ширүүсэж байгаа учраас БНХАУ-ын Засгийн газраас бодлоготойгоор үйл ажиллагаагаа эрчимжүүлэхээр болсон байна. Мөн зөвхөн автомашин үйлдвэрлэгчид төдийгүй ханган нийлүүлэгчдээ ч үйл ажиллагаагаа эрчимжүүлэх чиглэл өгчээ. Ингэснээр БНХАУ 10-15 жилийн дараа автомат жолоодлоготой автомашины зах зээлд тэргүүлэгч болох зорилт тавьсан гэдгийг тус улсын Аж үйлдвэр болон мэдээллийн технологийн яамнаас мэдээлсэн байна.

Үүнээс гадна БНХАУ агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааны дагуу цахилгаан автомашины үйлдвэрлэлээ эрчимжүүлж, жижиг мотортой автомашинуудын татварыг бууруулах зэрэг арга хэмжээ авч эхлээд байгаа ажээ.




САНАЛ БОЛГОХ