ХХААЯ: Улаанбуудайг төлөвлөснөөсөө давуулан тариаллаа

Үйлдвэрлэл

Энэ онд улсын хэмжээнд нийт 323 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д улаанбуудай, үлдсэн га-д үр тарианы төрлийн бусад ургамал тариалахаар тооцоолж байснаас 362.4 мянган га талбайд тариалалт хийсэн байна. Улаанбуудайг 301.5 га-д тариалахыг 340.7 мянган га-д тариалж, төлөвлөсөн хэмжээнээс 13 хувиар давуулан тариалжээ. Харин улсын хэмжээнд 13.4 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 16.3 мянган га-д малын тэжээлийн ургамал, 25.3 мянган га-д тосны ургамал нийт 385.2 мянган га-д хаврын тариалалт хийхээр зорилт дэвшүүлснээс 12.4 мянган га-д төмс тариалж, тариалалтын явц 92.3 хувьтай, 6.2 мянган га-д хүнсний ногоо тариалж, тариалалтын явц 87.3 хувьтай, 13.5 мянган га-д малын тэжээл тариалж, тариалалт 83.1 хувьтай, 25.3 мянган га-д тосны ургамал тариалахаас 50.2 мянган га-д тариалж, 198.6 хувьтай явагдаж байна. Энэ хавар нийт 385.2 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөснөөс 444.9 мянган га-д тариалалт хийгджээ. Ингэснээр энэ хаврын тариалалтын төлөвлөгөөг 15.5 хувиар давуулан гүйцэтгээд байгаа аж. Засгийн газар энэ онд Хөгжлийн банкаар дамжуулан тариаланчдад 50 тэрбум төгрөгийн зээл олгохоор болсон боловч 20 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн бөгөөд одоогоор 2.5 тэрбум төгрөгийн тариаланчдад олгоод байгаа талаар “Засгийн газрын мэдээ” сонинд мэдээлсэн байна. Үүнээс гадна үр, ургамал хамгаалах бодис, шатахуун хэлбэрээр тариаланчдад дэмжлэг үзүүлжээ. Улаанбуудайн урамшуулалд нийт 5.6 тэрбум төгрөг олгож, тонн тутамд нь 50 мянган төгрөг төлөөд байна.

Т.Элиса

Холбоо барих: elisa.t@bloombergtvmongolia.com

minjma.g@bloombergtvmongolia.com


САНАЛ БОЛГОХ