Азийн улсууд ДНБ-ийхээ 3.7 хувийг нийгмийн хамгааллын хөтөлбөрт зарцуулж байна

Мэдээ

Ази, Номхон далайн бүсийн улс орнууд нийгмийн хамгааллын хөтөлбөрүүдийн цар хүрээг тэлэх шаардлагатай байгаа гэдгийг Азийн Хөгжлийн банкны шинэ тайлан харууллаа. Нийт 48 улсыг хамарсан судалгаагаар Азийн улсууд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 3.7 хувийг, Номхон далайн орнууд дөнгөж 1.9 хувийг нийгмийн хамгааллын хөтөлбөрт зарцуулдаг гэсэн тооцоо гарсан байна. Энэ нь нийт хүн амыг хамрахад хэтэрхий бага тоо ажээ. Харин Монгол Улс 2012 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 13.2 хувийг нийгмийн хамгаалалийн хөтөлбөрт зарцуулж байгаа нь бусад орнуудтай харьцуулахад нэлээд өндөр дүнд тооцогдож байгаа юм. Үндсэндээ Ази, Номхон далайн бүсийн улс орнууд нийгмийн хамгааллыг зөвхөн нийгмийн даатгалаар ойлгох хандлага түгээмэл байдаг аж.

Гэтэл хүүхэд, өндөр настнууд, хөдөлмөрийн зах зээлд хандсан төсөл хөтөлбөрүүд шаардлагатай байгааг тайланд онцолжээ. Азийн Хөгжлийн банк энэ онд анх удаа улс орнууд нийгмийн хамгааллын чиглэлд 2004 оноос хойш ахиц гаргасан эсэхэд үнэлгээ хийсэн байна. Үр дүнгээс нь харахад Монгол Улс, БНХАУ болон Вьетнам улс мэдэгдэхүйц ахиц гаргаж чаджээ.



САНАЛ БОЛГОХ