ОХУ-ын Төрийн байгууллагуудад хийгдсэн тендерүүдийн ихэнх нь зохиомол байна гэв

Мөнгө ба бизнес

ОХУ-ын Төрийн байгууллагуудад бараа, үйлчилгээ нийлүүлэхээр хийгдэж байгаа тендерүүдийн ихэнх нь хийсвэр, зохиомол үйл явц болоод байгааг тус улсын Шударга Өрсөлдөөний хорооноос мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, Төрийн байгууллагуудын зарлаж байгаа тендерийн цаана ихэнхдээ ганцхан оролцогч байдаг учраас холбогдох хууль, журмыг өөрчлөх хэрэгтэй гэдгийг албаныхан онцолж байна. Анх худалдааны хууль тогтоомж нь ил тод байдал, өрсөлдөөнийг дэмжиж, авлига хээл хахуулийг таслан зогсоохоор батлагдаж байсан ч өнөөг хүртэл бодит байдал дээр биеллээ олж чадаагүй байгаа юм. ОХУ-ын Засгийн газар авлигатай тэмцэх өргөн хүрээний ажлыг эхлүүлж, хэд хэдэн өндөр албан тушаалтныг шалгаж эхэлсэн байна. Хэдий тийм боловч шинжээчид үүнийг хээл хахуулийн эсрэг гэхээсээ элитүүдийн хоорондох улс төрийн маргаан байж магадгүй гэж таамаглаж байгаа ажээ.




САНАЛ БОЛГОХ