"Aquila" дрон бүтцийн эвдрэлийн улмаас газардах үедээ осолджээ

Мэдээ

АНУ-ын Аюулгүй байдлын алба "Facebook" компанийн хөгжүүлж буй интернэтийг дэлхий даяар түгээх зорилготой "Aquila"дроны ослыг шалгаж эхэлжээ. Дөрвөн цахилгаан хөдөлгүүртэй тус дрон нь бүтцийн эвдрэлийн улмаас газардах үедээ осолдсон гэж АНУ-ын Үндэсний тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын зөвлөл мэдэгдсэн байна. "Facebook"-ийн зүгээс ч "Aquila" дронд долдугаар сарын 21-нд бүтцийн эвдрэл гарсан талаар хүлээн зөвшөөрчээ. 2016 оны эхээр болсон хиймэл дагуулын осол болон Энэтхэгт "Facebook"-ийн үйл ажиллагааны эсрэг улс төрийн эсэргүүцэл болсон зэрэг нь компанийн дэлхий нийтийг утасгүй интернэтээр холбох төлөвлөгөө бүтэлгүйтэх шалтгаан болсон аж. Үүнээс гадна "Spacex" пуужингийн дэлбэрэлт есдүгээр сарын 1-нд "Facebook"-ийн хиймэл дагуулыг устгасанд гүнээ харамсаж буйгаа компанийн Гүйцэтгэх захирал Марк Закерберг илэрхийлсэн байна. Тус хиймэл дагуул нь Африк тивд интернэт холболтын тархцыг нэмэгдүүлэх зорилготой байсан юм. 



САНАЛ БОЛГОХ