Европын есөн сургуульд суралцах тэтгэлэг үргэлжилж байна

Боловсрол

Европын комиссоос санхүүжүүлдэг Эрасмус Мундус төслийн “gLink” тэтгэлэгт хөтөлбөрийн гуравдугаар ээлжид хамрагдах хүсэлтэй оюутнуудын материалыг хүлээн авч байна. Тэтгэлэгт хөтөлбөр нь хөдөө аж ахуй, архитектур, хотын ба бүсийн төлөвлөлт, бизнес судлал, менежмент, боловсрол ба багшлах арга зүй, инженер технологи, анагаах ухаан, байгалийн шинжлэх ухааны чиглэлд хэрэгжиж буй юм.

2015-2018 онд хэрэгжиж байгаа уг хөтөлбөрт манай улсаас нийт 11 оюутан хамрагдах боломжтой. Оюутнуудад Европын түнш есөн их, дээд сургуульд бакалавр, магистрт тус бүр 10 сар, доктор 27 сар, докторын дараах 10 сарын сургалтад хамрагдах тэтгэлэг олгох юм байна. Харин багш, ажилтнууд нэг хүртэлх сарын сургалтын тэтгэлэг авна. “gLink”-ийн гуравдугаар ээлжийн тэтгэлэгт хоёр талын нислэгийн тийз 2000 хүртэлх, эрүү мэндийн даатгал, сарын 1000-2500 еврог тооцож олгох юм байна.

Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй материалыг энэ сарын 15-ныг дуустал http://www.glink-edu.eu/ хаягаар хүлээн авч буй аж.

САНАЛ БОЛГОХ