Халтиргаатай үед машинаа хэрхэн жолоодох вэ
Халтиргаатай замд машин жолоодох нь маш хэцүү. Ялангуяа өгсүүр, уруу зам, цасанд хучигдсан дов толгодыг давах нь бүр ч хүнд нөхцөл үүсгэдэг. Ийм бэрхшээлтэй тулгардаг жолооч нарт зориулж дараах зөвлөгөөг хүргэе.
Өгс үүр замд
Дифференциал цоожлогч залгах: Гулгаатай өгсүүр замд дифференциал түгжигдсэнээр бүх дугуй тэнхлэг болон араатай холбогддог. Үүний үр дүнд өгсөх үед нэгэн зэрэг дэмжиж өгөх юм.
Хаазыг жигд өг: Хаазыг аль болох бага, жигд гишгэх хэрэгтэй. Хэт их өгвөл дугуй хий эргэж, хүч алдах эрсдэлтэй. Моторын эргэлтийг дундаж дээр нь барих: Үр дүнд нь дугуй хий эргэхгүй. Хэрэв хааз өндөр өгч, дугуйг огцом хүчтэй эргүүлвэл доороо хийж эргэж, гулгаан дээр хөдлөх боломжгүй болдог. Жигд хаазтай явах үеийн дугуй мөстэй гадаргуу дээр харьцахад хөдөлгүүрийн эргэлт ихэсдэг. Энэ үед дугуй мөсөн дээр хий эргэдэг тул хаазыг тухайн үед хасаж өгөөрэй.
Бусдын гаргасан мөрөөр явахгүй байх: Гулгаатай өгсүүр замд бусад машины гаргасан мөрөөр явахгүй байх хэрэгтэй. Учир нь бусад машин замыг илүү гулгаатай, гялаан болгосон байдаг. Шинэ мөр гаргаж явах нь өгсөхөд илүү хялбар болгоно.
Баруун гар талдаа шахаж явах: Замынхаа баруун гар талыг барьж явбал дугуй зууралттай болно. Учир нь замын голын хэсэг илүү халтиргаатай байдаг. Энэ үед хашлага болон замын хажуугаасаа болгоомжилж яваарай.
Уруудах үед
Цаг агаарын хүнд нөхцөлд гулгаатай замаар уруудахад гол баримтлах зарчим нь алгуур, удаан явах юм. Ийм замд яг л уулын уруу алхаж буй мэт алгуур яваарай.
Тоормосыг бага багаар өг. Гар тоормосоо ашигла. Арааг хүндрүүлж буу. Гэхдээ алгуур буугаарай. Ингэснээр болзошгүй эрсдэлээс сэргийлэх боломжтой. Хурдан явбал гулгаж, түүнийгээ засахын тулд жолоогоо огцом дарах, хэт хүчтэй тоормослох зэргээр улам аюултай эрсдэлд орж болзошгүй.
Ачаа ихтэй эсвэл чиргүүлтэй явж байгаа үед биетүүд нэг чигт байгаа тохиолдолд л тоормосоо гишгээрэй. Үгүй бол машин хажуу тийш гулгах, чиргүүл хөндөлдөж унах аюулаас сэргийлэх юм.
Хэрэв механик хурдны хайрцагтай бол хүнд араанд байгаа чигээр нь тоормослоорой. Араа салгаатай үед дугуй хий эргэж, гулгадаг гэдгийг мартаж болохгүй.
cardoctor.mn
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй