"Apple” компани “SoftBank”-ийн технологийн санд хөрөнгө оруулна

Мэдээ

“Apple” компани “SoftBank”-ийн ирэх жил нэвтрүүлэхээр зэхэж байгаа 100 тэрбум ам.долларын технологийн санд хөрөнгө оруулах талаар ярилцжээ. АНУ-ын технологийн компаниудад зориулан хөрөнгө оруулалт хийх замаар 50 мянган ажлын байр бий болгох зорилготой энэ санд “Apple” компани нэг тэрбум ам.долларыг суулгах магадлалтай байгаа талаар дотоод эх сурвалж мэдээлсэн байна. Үүнээс өмнө “Apple” компани БНХАУ-ын унаа дуудлагын “Didi Chuxing” компанид нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан юм. Тус компани үүнээс бага үнэлгээтэй, жижиг компаниудыг худалдан авах стратеги баримталж байгаа ажээ.




САНАЛ БОЛГОХ