БНХАУ-ын аж үйлдвэрийн компаниудын ашиг 9.4 хувиар өсөв

Мэдээ

БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын компаниудын ашгийн мэдээлэл гарлаа. Тус улсын аж үйлдвэрийн компаниудын ашиг оны эхний 11 сард жилийн дүнгээр 9.4 хувиар өсөж, 6.03 их наяд юаньд хүрсэн байна. Харин өнгөрсөн сард аж үйлдвэрийн компаниуд 774.6 тэрбум юанийн ашигтай ажиллажээ. Ийнхүү энэхүү үзүүлэлт өнгөрсөн сард жилийн өмнөхөөс 14.5 хувиар нэмэгдсэн байна. Аж үйлдвэрийн салбарын ашиг нэмэгдсэн нь таваарын зах зээлд нүүрс болон металлын ханш өссөнтэй шууд холбоотой байгаа юм. Үүнээс гадна БНХАУ-ын үйлдвэрлэлийн үнийн индекс 11 дүгээр сард 3.3 хувиар буюу сүүлийн таван жилийн дээд хэмжээнд хүрч өссөн нь аж үйлдвэрийн компаниудын ашгийг дэмжжээ. Цаашлаад энэхүү эерэг нөхцөл байдал дээр үндэслээд компаниуд өр төлбөрөө бууруулж, хөрөнгө оруулалтаа нэмэх боломжтой болж байгаа аж.



САНАЛ БОЛГОХ