"Nissan", "BMW", "Volkswagen"-ийн зарим загварыг БНСУ-д борлуулахыг хориглолоо

Мэдээ

БНСУ "Nissan"-ийн "Qashqai SUV" болон "Infinity Q50", "BMW"-ийн "X5M", "Volkswagen"-ийн "Macan S Diesel" зэрэг 10 гаруй загварын автомашины гэрчилгээг цуцалж, борлуулалтыг хориглолоо. Учир нь эдгээр автомашин үйлдвэрлэгчдийг нүүрстөрөгчийн ялгарлын хэмжээг бууруулах хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж тус улсын албаныхан үзсэн байна. Дээр дурдсан гурван компанийн 4523 автомашинд хамаарах 7.17 тэрбум вон буюу 5.9 сая ам.долларын торгууль ногдуулсныг БНСУ-ын Байгаль орчны яам даваа гарагт мэдэгджээ. Өнгөрсөн сард БНСУ-д "Volkswagen"-ийн орон нутгийн салбар нэгжийг нүүрстөрөгчийн ялгарлын хэмжээг хуурамчаар мэдүүлэн автомашин борлуулсан гэж үзэн их хэмжээний торгууль ногдуулсан байна.

Үүнээс гадна өнгөрсөн наймдугаар сард нүүрстөрөгчийн ялгарлын хэмжээ болон дуу чимээний түвшнийг худал мэдүүлсэн гэж үзэн дээрх автомашин үйлдвэрлэгчийн 80 орчим загварын борлуулалтад хориг тавьсан юм.

2016 оны 11 дүгээр сарын байдлаар БНСУ-ын автомашины зах зээлийн 15 гаруй хувийг импортоор оруулж ирсэн автомашин бүрдүүлж байсны дотор "BMW", "Mercedes Benz"-ийн дизель хөдөлгүүрт автомашинууд хамгийн их эрэлттэй байдаг талаар БНСУ-ын автомашин импортлогч, дистрибьюторын холбооны тайланд дурджээ.




САНАЛ БОЛГОХ