Хамгийн чинээлэг найман эрхмийн хөрөнгө дэлхийн хүн амын талынх нь хөрөнгөтэй тэнцэж байна

Мэдээ

Дэлхийн хамгийн чинээлэг найман эрхмийн хөрөнгө 3.6 тэрбум хүний буюу дэлхийн хүн амын талынх нь хөрөнгөтэй тэнцэж байна. 2015 онд 62 хүний хөрөнгө 3.6 тэрбум хүний хөрөнгөтэй тэнцэж байсан бол 2010 онд 388 хүн дэлхийн хүн амын талтай тэнцэх хөрөнгөтэй байжээ. Дэлхийн эдийн засаг тэлж байгаа ч хөрөнгийн хэмжээ чинээлэг цөөнхөд нэлээд төвлөрсөн байгааг “Oxfam” агентлаг тооцооллоо.

Хамгийн чинээлэг найман эрхмийн жагсаалтад “Microsoft”-ийн Билл Гейтс, “Zara” брэндийн Амансио Ортега, “Berkshire Hathaway”-ийн Уоррен Баффетт, Мексикийн хөрөнгө оруулагч Карлос Слим Хелу зэрэг хүмүүс багтаж байна. Судалгааны тайланг Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр танилцуулах аж.

Хэдийгээр Давост дэлхийн хамгийн шилдэг бизнес эрхлэгчид, бодлого тодорхойлогчид, боловсролын салбарын тэргүүд цугладаг ч цалингийн тэгш бус байдал зэрэг эдийн засгийн чухал асуудлуудыг хөнддөг. Энэ удаагийн Дэлхийн эдийн засгийн чуулган "Эргэх холбоотой хариуцлагатай манлайлал" сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.




САНАЛ БОЛГОХ