БНХАУ “Нэг бүс, Нэг зам” санаачилгад нэгдсэн орнуудад 14.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ

Мэдээ

БНХАУ-ын санхүүгийн бус салбарын гадагш хийсэн хөрөнгө оруулалт 2016 онд өмнөх оноос 44.1 хувиар өсөж, 170 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнд тус улсын "Нэг бүс, Нэг зам" санаачилга гол дэмжлэг болжээ. БНХАУ-ын Худалдааны яамны мэдээлснээр тус улс өнгөрсөн онд гадаадын 164 орон, бүс нутаг дахь 7961 аж ахуй нэгжид хөрөнгө оруулалт хийсэн байна. Үүний дотор “Нэг бүс, Нэг зам” санаачилгад нэгдсэн орнуудад 14.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэж БНХАУ-ын Худалдааны яамны төлөөлөгч Хан Ёнг мэдэгджээ. Тэрбээр “БНХАУ-ын компаниуд хөрөнгө оруулалт хийхдээ эдийн засгийн өндөр үр өгөөжтэй, хөгжиж буй орнуудыг илүүтэй чухалчилж, салбарын хувьд аж үйлдвэрлэлийг голчилсон” гэж онцолсон байна.

Харин өнгөрсөн сард хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 39.4 хувиар буурч, 8.4 тэрбум ам.доллар болжээ. БНХАУ-ын гадагш чиглэх хөрөнгө оруулалт огцом өсөж байгаатай холбогдуулан, зах зээлд үүсэх эрсдэлийг судлах шаардлагатай гэсэн тайлбарыг өнгөрсөн долоо хоногт тус улсын Худалдааны яамнаас ирүүлсэн байна.




САНАЛ БОЛГОХ