“Revlon” 870 сая ам.доллараар “Elizabeth Arden”-ийг худалдан авав

Мөнгө ба бизнес

Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Revlon” компани “Elizabeth Arden”-ийг 870 сая ам.доллараар худалдан авахаар болжээ. Нэгж хувьцааг 14 ам.доллараар үнэлсэн бөгөөд “Elizabeth Arden” компанийн хувьцааны ханш 9.31 ам.доллар дээр нэмж 50 хувийн бэлэн мөнгө олгосон байна. Энэ оны эхэнд шинжээчид “Revlon”-ийг компани худалдан авч өөртөө нэгтгэх биш, харин компани нь зарагдаж магадгүй гэж таамаглаж байсан юм. Хэдий тийм боловч “Revlon” компани гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ алдартай “Elizabeth Arden”-ийг худалдан авсан нь сүүлийн хэдэн жилийн алдагдлаа нөхөхөөр шийдсэн гэж шинжээчид үзэж байна. Түүнчлэн “Bank of America” болон “Citigroup” 2.6 тэрбум ам.долларыг худалдан авалт санхүүжүүлэх мөн “Elizabeth Arden”-ийн өрийг барагдуулахад зарцуулахаар болжээ.

Б.Номин

Холбоо барих: nomin.b@bloombergtvmongolia.com

sodgerel.kh@bloombergtvmongolia.com

САНАЛ БОЛГОХ