"Vacheron Constantin" шинээр үйлдвэрлэсэн​ бугуйн цагнуудаа онлайнаар худалдана

Мөнгө ба бизнес

Тансаг зэрэглэлийн бугуйн цаг үйлдвэрлэгч "Vacheron Constantin" шинээр үйлдвэрлэсэн цагнуудаа онлайнаар худалдахаар болсноо мэдэгдлээ. Ингэснээр залуу хэрэглэгчдийг илүү татах боломжтой гэж үзэж байгаагаас гадна онлайнаар бүтээгдэхүүнээ борлуулах болсон нь "Richemont" группийн брэндийн хувьд 262 жилийн түүхэн дэх анхны тохиолдол нь болж байгаа юм. Тус компани цөөн тоогоор үйлдвэрлэсэн "Cornes De Vache 1955" загварын шинэ бугуйн цагаа Нью-Йоркт төвтэй цагны мэдээллээр төрөлжсөн "Hodinkee" вэб хуудсаар дамжуулан худалдахаар болсныг "Vacheron Constantin"-ийн Хойд Америк дахь салбар хариуцсан Ерөнхийлөгч Винсент Бран мэдэгджээ. Энэхүү бугуйн цагийг зөвхөн "hodinkee.com" вэбсайтаар 45 мянган ам.доллараар худалдаж байгаа юм. Дэлхий даяар брэндийнхээ нэр хүндийг нэмэгдүүлэхийн тулд ийнхүү онлайн худалдааг хийж байгаа талаар компаниас мэдэгджээ.




САНАЛ БОЛГОХ