NBA, “Take-Two Interactive”-тай хамтарч сагсан бөмбөгийн цахим лиг байгуулна

Спорт

NBA, видео тоглоом хөгжүүлэгч “Take-Two Interactive”-тай хамтарч сагсан бөмбөгийн цахим лиг байгуулахаар болсон байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд NBA-ийн бүх 30 баг тусгай цахим спортын багтай болох юм байна. “NBA 2K Eleague” гэж нэрлэгдэх цахим лигийн тоглолтууд 2018 оноос тоглогдож эхэлнэ. Форматын хувьд NBA-ийн тоглолттой ижил журмаар зохион байгуулагдах ажээ. Цахим лигийн тоглогчид нь бодит тамирчны дүрээр тоглохын оронд өөрсдийнхөө дүрийг бүтээж тэмцээнд оролцох бөгөөд жинхэнэ тамирчдын адил цалин хүртэх юм байна.

Үүнээс өмнө 2016 оны тавдугаар сард Их Британийн “West Ham” хөлбөмбөгийн клуб өөрсдийн багаа төлөөлөн тоглох е-спортын тамирчин Сийн Алленийг цалинжуулах болсноор анхны албан ёсны цахим спортын тамирчинтай клуб болж байсан байгаа юм. Лондоны Эдийн засгийн сургуулийн шинжээчид ирэх таван жилд цахим спорт энгийн спортоос илүү их хэмжээний мөнгө эргэлдэх, илүү олон үзэгчтэй зах зээл болох боломжтой гэж үзсэн байна.




САНАЛ БОЛГОХ