Их Британийн Парламентын гишүүн Жо Кокс бусдын гарт амиа алджээ

Мэдээ

Их Британийн Парламентын гишүүн Жо Кокс бусдад буудуулж, амиа алдаад байна. Одоогийн байдлаар энэхүү гэмт хэргийг үйлдсэн 52 настай Их Британийн иргэнийг баривчилж, байцаалт авч байгаа ажээ. Хөдөлмөрийн намын гишүүн тэрбээр Их Британийг Европын Холбоонд үлдэхийг дэмжин кампанит ажил зохион байгуулж байсан юм. Энэхүү үйл явдлын дараа Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон аймшигт хэрэг гарсанд харамсаж байгаагаа илэрхийлэн, Их Британи Европын Холбооноос гарах эсэхийг шийдвэрлэх санал асуулгын кампанит ажлыг түр зогсоож байгаагаа мэдэгдсэн байна. Хамгийн сүүлд танилцуулсан “The Ipsos MORI”-ийн судалгааны дүгнэлтэд тусгаснаар тус улсын иргэдийн 53 хувь нь Европын Холбооноос гарахыг дэмжжээ.

Б.Номин

Холбоо барих: nomin.b@bloombergtvmongolia.com

sodgerel.kh@bloombergtvmongolia.com

САНАЛ БОЛГОХ