Хамгийн өндөр цалинтай хоккейчид

Спорт

М.Лемье, У.Гретцки нар энэ жагсаалтын 40, 65 дугаар байрт бичигджээ

Хоккейн хамгийн хүчирхэг лиг NHL-д тоглох хугацаанд багаасаа хамгийн өндөр цалин авсан 10 тамирчныг танилцуулья.

10. Мартин Бродо , хаалгач. 73.05 сая

NHL-ийн түүхэн дэх хамгийн баян хаалгач. Алдарт Патрик Руа, Доминик Хашек гэхэд түүнээс 20 саяар бага цалин авсан байдаг. Сонирхолтой нь тэрбээр нэг улиралд авах мөнгөнийхөө тоогоор хаалгачдаа хэзээ ч давж байсангүй. Түүний өмнүүр Руа, Хашек, Жозеф, Луонго, Хабибулин, Брызгалов гээд л янз бүрийн хаалгач орж байсан. Харин Бродо олон жил тогтвортой тоглосныхоо ачаар өдий хэрийн цалин авч чадсан юм.

9.Майк Мод ано, довт логч. 75.83 сая

Хэрвээ 2004 онд локаут болоогүй бол Майк энэ жагсаалтад илүү дээгүүр бичигдэх байв. Учир нь америк залуу тэрхүү улиралд 7.5 саяыг авах гэрээтэй байжээ.

8.Матс Сунд ин, довт логч. 79.67 сая

Тэрбээр “агуу”, “домог” гэсэн зэрэглэлд яригдах тоглогч биш хэдий ч авсан цалингийнхаа хэмжээгээр олон шилдэг оддыг аргаа орхижээ. Сонирхолтой нь швед залуу 114 оноо авсан 1992-1993 оны улиралд хэлэхэд ч ичмээр бага мөнгө буюу 150 мянган ам.доллар л авч байв. Харин 10 жил өнгөрөхөд түүний жилийн цалин есөн сая болж нэмэгдсэн байлаа.

7.Роб Блейк, хамгаалагч. 80.48 сая

1998 онд шилдэг хамгаалагчийн “Норрис трофи”-г хүртсэн нь түүний нэр хүндийг асар өндөрт өргөсөн юм. Улмаар “Кингз”-ийн удирдлагуудыг шахаж байгаад лигийн түүхэн дэх хамгийн үнэтэй хамгаалагч болсон билээ. Харамсалтай нь аварга гэрээ байгуулснаасаа хойш цалиндаа дүйцэхүйц тоглолт үзүүлж чадаагүй. Харин сүүлд “Колорадо”-д хавьгүй бага хөлсөөр тоглож байхдаа энэ багийг плейоффт тогтмол шалгардаг лигийн шилдгүүдийн нэг болгосон билээ.

6.Кейт Ткачук, довт логч. 80.49 сая

Хамгийн баян америк тоглогч. Мөнгөний ханш чанга байсан 1995 онд гэхэд тэр “Жетс”-ээс зургаан саяыг салгасан. Тухайн үед лигт түүнээс өндөр цалинтай ганцхан тоглогч байсан нь домогт У.Гретцки юм. 2004 онд локаут болохоос өмнөх хоёр улиралд гэхэд Ткачук тус бүр 10 сая доллар өвөртөлж байлаа.

5.Пол Кария, довт логч. 82.68 сая

Пол 2003 онд “Анахайм”-аас авдаг байсан 10 саяын цалингаас татгалзаж, Стэнлийн цом хүртэх зорилгоор “Колорадо”-тай 1.2 саяын гэрээ байгуулж байв. Гэвч энэ нь түүнд азгүйтлийг л авчирсан юм. Учир нь Кария тэрхүү улирлын хагасыг гэмтлийн улмаас өнжиж, баг нь ч плей-оффт шалгарч чадсангүй. Үүнээс хойш энэ залуугийн амжилт уруудсаар Стэнлийн цом хүртэж чадалгүй зодог тайлсан билээ.

4.Жо Сакик, довт логч. 93.17 сая

Энэ жагсаалтад багтсан “Колорадо”-гийн ээлжит нэгэн од. Гараараа, хөлөөрөө, толгойгоороо гээд янз бүрийн аргаар гоол оруулж байсан тэрбээр 1997 онд “Рейнжерс”-ээс галзуу гэмээр санал хүлээн авсан удаатай. Нью- Йоркийн баг тухайн үед эхний жилдээ 15 сая ам.доллар авах гэрээг санал болгосон ч Жо багаа орхихоос татгалзсан билээ.

3.Крис Прон гер, хамгаалагч. 93.9 сая

1999-2000 оны улиралд Крис шилдэг хамгаалагч болон улирлын үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсны дараа таван саяын цалин нь 9.5 сая болж өссөн юм.

2.Никлас Лидст рем, хамгаалагч. 100.36 сая

Хэзээ ч цалингаа нэмүүлэх гэж гүйдэггүй ховорхон чанар түүнд байлаа. Гэхдээ л “Ред Уингз” түүний гавьяаг зохих ёсоор үнэлж чаддаг байсан юм. Никлас анхны сая долларын цалингаа авах гэж таван жилийг зарцуулсан бол гурав дахь Стэнлийн цомоо хүртсэний дараа л лигийн хамгийн өндөр цалинтай тоглогч болжээ.

1.Яром ир Ягр, довт логч. 117.8 сая

1990 онд тэрбээр 150 мянгын цалинтай байлаа. Харин үүнээс хойш шилдэг довтлогчийн “Арт Росс трофи”-г тав, Стэнлийн цомыг хоёр удаа хүртсэний дараа авах мөнгө нь 100 дахин нэмэгдсэн байв. Дундуур нь Орост тоглохдоо NHL-ийн өнөөгийн оддоос дутахааргүй өндөр цалин авсан байдаг. Сонирхуулахад домогт Марио Лемье, Уэйн Гретцки нар энэ жагсаалтын 40, 65- дугаар байрт бичигджээ.

САНАЛ БОЛГОХ