“Restaurant Brands International” компани “Popeyes Louisiana Kitchen”-ийг худалдаж авахаар төлөвлөж байна

Мөнгө ба бизнес

“Burger King”-ийг эзэмшигч “Restaurant Brands International” компани “Popeyes Louisiana Kitchen”-ийг худалдан авахаар төлөвлөж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Одоогоор талууд гэрээний нөхцөлийг тохиролцох шатанд явж байгаа бөгөөд хэлэлцээрийг энэ долоо хоногт багтаан эцэслэн танилцуулах хүлээлттэй байгаа юм. Компаниуд нэгдэх асуудлаар өнгөрсөн зун яриа хэлэлцээр хийж байсан ч тухайн үед зөвшилцөлд хүрч чадаагүй байна. Өнөөдрийн байдлаар “Popeyes Louisiana Kitchen” компанийн зах зээлийн үнэлгээ 1.37 тэрбум ам.доллар, харин “Restaurant Brands International” 25 тэрбум ам.доллараар тус тус үнэлэгдэж байна.

Tata Consultancy: 2.4 тэрбум ам.долларын хувьцаагаа эргүүлэн худалдаж авна



Програм хангамж үйлдвэрлэлээр Азидаа тэргүүлэгч “Tata Consultancy” компани 2.4 тэрбум ам.долларын хувьцаагаа эргүүлэн худалдаж авах болсноо албан ёсоор мэдэгдлээ. Шийдвэрийн хүрээнд компани нэгж хувьцааны үнийг нь 2580 рупигээр тооцон 56.1 сая хувьцааг худалдаж авах юм. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд “Tata Consultancy” нийт ашгийнхаа 43 хувийг ногдол ашиг болгон хувьцаа эзэмшигчдэдээ тарааж байсан юм. Харин энэ удаагийн худалдан авалт амжилттай болбол энэ тоо 54 хувьд хүрэх боломжтой ажээ.

“Sumitomo Mitsui Financial Group” хувьцаагаа "Resona Holdings”-т худалдана



“Sumitomo Mitsui Financial Group” Японы хоёр банканд эзэмшдэг хувьцаагаа “Resona Holdings”-т худалдахаар төлөвлөж байгаа талаар ойрын эх сурвалж мэдээллээ. Талууд яриа хэлэлцээрийн шатанд явж байгаа бөгөөд тиймээс эцсийн зөвшилцөлд хүрч чадах нь эсэх нь хараахан тодорхойгүй байгаа юм. “Sumitomo Mitsui Financial Group” болон “Resona Holdings” компаниуд гурван банкны үйл ажиллагааг нэгтгэж, хамтарсан компани байгуулах зорилготой. Ингэснээр талууд ашигт ажиллагаагаа нэмэгдүүлж, Японы Кансай бүс нутаг орчмын зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх зорилготой гэдгийг эх сурвалж онцолж байна.




САНАЛ БОЛГОХ