Нээлттэй хаалганы нөлөө
Зөвлөгөө
Тархи чадвараараа орчин үеийн компьютерыг ч дагуулахааргүй гайхалтай эрхтэн
Хүнд заримдаа өмнө нь уулзаж байсан хүнтэйгээ дахин уулзаж буй мэт, өмнө нь хийж байсан мэт санагдах хачирхалтай зүйлүүд тохиолддог. Хамгийн их тохиолддог буюу хийх гэж байсан ажлаа мартаад тэс хөндлөн зүйл хийх, эсвэл авах гэж байснаа мартах тохиолдол ч гардаг. Тэгвэл Америкийн нэгдсэн улсын Индиана муж улсын Нотр-Дамын их сургуулийн сэтгэл судлаачид “Нээлттэй хаалганы нөлөө” хэмээх хүний хяналтандаа байлгах боломжгүй үйлдлийн талаар судалгаа хийжээ. Тухайлбал, нээлттэй хаалгаар гарсан хүн мэдээллээ хурдан мартдаг бөгөөд уг хаалгаар гарахдаа аливаа үйл явдлыг “өмнө” болон “дараа нь” гэсэн ойлголтоор хүлээн авдаг байна. Хаалгаар орохоос өмнөх үйл явдал, санаа бодол хаалгаар ороход “архивлагдаж орхигддог” гэж судалгааг удирдсан профессор Гэбриэл Радвански тайлбарласан. Үүгээр тархи, “хуучирсан мэдээлэл”-ээ хаях дохио өгдөг бөгөөд мэдээлэл устаж, шинэ мэдээлэл хадгалах орон зай гаргаж ирдэг аж.
Тархи нь төв эрхтэн бөгөөд толгойд, ихэвчлэн харах, сонсох, амтлах, үнэрлэх, тэнцвэрийн зэрэг гол мэдрэх эрхтнүүдийн ойролцоо байрладаг биеийн хамгийн нарийн бүтэцтэй эрхтэн. Хүний тархи чадвараараа хамгийн орчин үеийн компьютерыг ч дагуулахааргүй гайхалтай эрхтэн билээ. Гэсэн ч, тархи бас маш олон нууцыг хадгалдаг бөгөөд одоог хүртэл судлагдсаар байна.
Тархи өвддөггүй
Тархи нь өвдөлтийг мэдрэх мэдрэл байдаггүй бөгөөд мэс засалчид мэдээ алдуулалтгүйгээр тархинд мэс засал хийхэд хүнд өвдөлт мэдрэгдэггүй аж.
Эрчим хүч хэрэглэдэг
Сэрүүн байхад тархи 23 ваттын эрчим хүч хэрэглэдэг нь жижиг чийдэн асаахад хүрэлцэхүйц гэсэн үг.
Нүүр улайх
Энэ нь хэт их стресстэх үед бие эрхтний үзүүлж буй хариу үйлдэл юм. Тухайн бие эрхтэн өөрийгөө хамгаалж “байлдааны бэлэн байдалд” шилжиж байгаа хэрэг аж. Шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал хялгасан судаснууд өргөссөний улмаас нүүр улайж гадагш илүү их дулаан ялгаруулж буй хэрэг.
Тархины өнгө өөрчлөгддөг
Хүнийг амьд байх үед тархи цайвар ягаан өнгөтэй байдаг бол нас барсны дараа өнгө нь өөрчлөгдөж саарал болдог байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй