Б.Номинтуяа: Соёл урлагийн салбар зааггүй болж байгаагийн илрэл нь медиа арт

Ярилцлага

Технологийн салбарын дэвшил бидний өдөр тутмын амьдралд нөлөөлөөд зогсохгүй бидний гоо зүйн мэдрэмж, урлагийн хөгжлийн чиг хандлагыг ч бас тодорхойлж байна. Кино уран бүтээл, дуу, бүжиг хөгжим гээд урлагийн бүх төрөлд технологийн дэвшил шинэ шийдэл нэвтэрч байна. Энэ асуудал "Аж үйлдвэрийн 4 дэх дэвшил" сэдэвтэй 2016 оны Дэлхийн эдийн засгийн чуулганы нэг гол сэдэв байсан. Харин эдгээр өдрүүдэд үүний баталгаа болж Улаанбаатар хотод "Улаанбаатар медиа" урлагийн наадам зохион байгуулагдаж байна. Урлаг, технологийн харилцаа холбооны талаар Монголын урлагийн зөвлөлийн Урлаг, хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал Б.Номинтуяатай Амралтын цэнэг хөтөлбөрт ярилцлаа.