Нидерландын сонгууль баруун Европт популизм газар авч байгааг илтгэж байна

Мэдээ

Мягмар гарагт Нидерландын голлох дөрвөн намын тэргүүний хооронд Европын нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэтгэлцээн болсон байна. Энэхүү мэтгэлцээн нь өнөөдөр буюу гуравдугаар сарын 15-ны өдөр болох Парламентын сонгуулийн өмнөх сүүлийн мэтгэлцээн гэдгээрээ онцлог байлаа. Энэ удаагийн Нидерландын Парламентын сонгуульд намууд сүүлийн жилүүдэд байгаагүйгээр хүчтэй өрсөлдөж байна. Нидерландын Парламентын сонгууль баруун Европт популизм газар авч байгааг илтгэн харуулж байгаа юм. Сонгуулийн өмнөх санал хураалтад популист улс төрч Герт Вилдерсийн эрх чөлөөний нам хоёрдугаар байрт бичигдсэн бол одоогийн Ерөнхий сайд, Хөдөлмөрийн намын тэргүүн Марк Рюттегийн боломж өсжээ. Мэтгэлцээний үеэр хэт барууны үзэлт, Эрх чөлөөний намын тэргүүн Герт Вилдерс исламын шашны эсрэг дахин өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. Түүний хувьд Нидерланд улсыг исламын шашнаас ангид байлгах тухай тунхаг бичгийг боловсруулсан бөгөөд тэрхүү баримт бичигт исламын шашинт улсуудаас ирэх цагаачдыг хүлээн авахгүй, улсын хилийг хаах, исламын шашны сүм хийдийг хааж, коран судрыг хориглох заалтууд тусгажээ.

Эрх чөлөөний намын тэргүүн Герт Вилдерс "Бид исламын шашныг эсэргүүцсэнээр хууль тогтоомж, ардчиллын үнэт зүйлсийн хүчийг сулруулахгүй, харин ч эсрэгээр хүчирхэгжүүлж, үүнээс урам зориг авах болно. Иргэдийн цөөн хувь нь л исламын шашин шүтдэг болохоос биш бүгд биш. Гэхдээ исламын шашин бидний мөрддөг дүрэм журмаас өөр үзлийг эрхэмлэдэг. Тэд бидний тогтоосон дүрэм журмыг баримталдаггүй. Хэрвээ бид өөр зүгт анхаарал хандуулбал Нидерланд улс, барууны чөлөөт улс хэвээр оршин тогтнож чадахгүй. Тиймээс бид үүнийг хэзээ ч тэвчихгүй" хэмээн онцолжээ.




САНАЛ БОЛГОХ