Нидерландын Парламентын сонгуульд Либерал нам ялах магадлал өндөр байна

Мэдээ

Нидерландын Ерөнхий сайд Марк Рюттегийн тэргүүлдэг эрх баригч Либерал нам Парламентын сонгуульд ялалт байгуулах өндөр магадлалтай байна. Ингэснээр хэт барууны үзэлт Герт Вилдерсийн Европт популизмыг дэлгэрүүлэх гэсэн оролдлого бүтэлгүйтэж магадгүй байна. Эрх баригч Либерал нам Парламентын Доод танхимын 150 суудлаас 31 суудал авах магадлалтай байгаа бол Эрх чөлөөний нам 19 суудал авч магадгүй гэж тус улсын Үндэсний телевизээр мэдээлсэн санал хураалтын урьдчилсан дүнд онцолжээ. Герт Вилдерсийн Эрх чөлөөний намаас гадна Христийн демократ болон төвийг баримтлагч "Ардчилсан 66" намууд Парламентад 19 суудал авч магадгүй байгаа аж.

Сонгуулийн урьдчилсан дүн Герт Вилдерсийн таамаглаж байснаас муу гарвал Нидерландыг Европын Холбооноос гаргах, еврогоос татгалзах, улсын хилийг хааж исламын шашинт улсуудаас ирэх цагаачдыг хориглох оролдлого талаар болох юм.

Өнгөрсөн удаагийн сонгуулиар эрх баригч Либерал намтай эвсэл бүрдүүлсэн Хөдөлмөрийн нам 29 суудлаа алдсанаар сонгуулийн хамгийн том ялагдагчаар тодорч магадгүй байгааг онцолжээ.




САНАЛ БОЛГОХ