Дональд Трамп: "Америк мөрөөдөл"-ийг тэргүүнд тавин, хамтдаа урагшилцгаая

Мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Детройтийн ойролцоох Автомашины туршилтын төвд лхагва гарагт зочилсон байна. Энэ үеэр тэрбээр “АНУ-ын ажлын байр болон автомашины үйлдвэрлэлд шинэ эрин үе авчирна” гэсэн амлалт өгчээ. Үүнээс гадна Дональд Трамп суудлын болон ачааны автомашины түлш зарцуулалтад тавих холбооны Засгийн газрын шаардлагуудыг дахин авч үзэхээр төлөвлөснөө зарласан байна. Учир нь Барак Обамагийн засаглалын үеийн хүрээлэн буй орчныг хамгаалах зохицуулалтууд эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байна гэж мэдэгджээ. Мөн тэрбээр АНУ-ын автомашин үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжих төлөвлөгөөгөө танилцуулсан юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Бид олон ажлын байрыг АНУ-д эргэн төвлөрүүлсээр байна. Энэ бол ердөө эхлэл. Бид АНУ-ын автомашин үйлдвэрлэгчдийн ажлын байр болон үйлдвэрүүдийг хамгаалахад чиглэсэн зохицуулалтуудыг хэрэгжүүлэх болно. Учир нь олон арван жилийн турш гадаад худалдааны туршлага шударга бус байсаар ирсэн. Гаднын компаниуд манай улсын ажлын байр болон компаниудыг өөртөө татаж байхад манай улс төрчид хараад л сууж байсан. Энд байгаа бүх компаниуд аж үйлдвэрийн шинэ хувьсгалд нэгдээсэй гэж хүсэж байна. Бүгдээрээ АНУ-ын хөдөлмөр эрхлэгч, гэр бүл болон "Америк мөрөөдөл"-ийг тэргүүн эгнээнд тавин хамтдаа урагшилцгаая" хэмээн мэдэгджээ.




САНАЛ БОЛГОХ