“Galaxy Note 7”-ийн засварласан хувилбарыг дахин гаргана

Мэдээ

“Samsung Electronics” компани “Galaxy Note 7” гар утасны засварласан хувилбарыг зах зээлд дахин гаргахаар зэхэж байна. Цэнэг хураагуур нь хэт халсны улмаас гал гарсан учир тус компани өнгөрсөн оны IV улиралд 2.5 сая ширхэг “Galaxy Note 7” гар утсаа эргүүлэн татсан юм. Хэрэв зохицуулагч байгууллагууд болон үүрэн холбооны операторууд зөвшөөрвөл “Samsung Electronics” компани засварлан, аюулгүй болгосон “Galaxy Note 7” гар утаснуудыг зарж эхлэх юм байна. Түүнчлэн тэргүүн зэрэглэлийн энэхүү бүтээгдэхүүний техник хангамжаас зарим сэлбэгүүдийг салгаж авах, мөн бүтцэд нь шингэсэн үнэт металлыг дахин ашиглах зорилгоор шүүх тухай төлөвлөгөөг “Samsung Electronics” компани танилцуулсан байна.

Үүнээс гадна энэхүү төхөөрөмжийг шууд "технологийн хаягдал" болгохгүй байхыг “Greenpeace” олон улсын байгууллага шаарджээ. Өнгөрсөн сард Барселонд болсон “MWC”-ийн үеэр “Samsung Electronics”-ийн танилцуулгад “Greenpeace”-ийнхэн байр сууриа илэрхийлсэн байна. Шинэ төлөвлөгөө танилцуулсны дараа тус байгууллага "Үүнийг таатай хүлээн авсан" гээд "Дэлгэрэнгүй төлөвлөгөө гарахыг хүлээж байна" гэжээ.



САНАЛ БОЛГОХ